images

"Billboard"-ын хамгийн богино хит дуу юуны тухай өгүүлдэг вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-06


   Нийтдээ 34 секунд үргэлжилдэг дуу “Billboard Нot 100” жагсаалтад орж, энэ жагсаалтад бичигдсэн хамгийн богино дуугаар шалгарлаа. Өнгөрөгч долоо хоногийн жагсаалтын 78 дугаарт орсон энэ дуу бол өнгөрсөн сарын сүүлээр нээлтээ хийсэн "The Minecraft Movie" кинонд Холливүүдийн алдарт жүжигчин Жэк Блэкийн дуулсан "Steve's Lava Chicken" дуу юм. Энэ нь Жэк Блэк өөрөө удирдан ажиллуулдаг тахианы махан хоолны газраа сурталчлах зорилгоор дуулсан нэг төрлийн сурталчилгааны дуу бөгөөд дууны үг нь “la-la-la lava, chi-chi-chi chicken” гэсэн зургаан мөрөөс бүтнэ. Киноны хэсгүүдийг түүвэрлэж хийсэн албан ёсны клип нь ердөө 51 секундын урттай. “Washington Post” сонины мэдээлснээр, 1990-ээд онд “Billboard Hot 100”-гийн дуунуудын дундаж хугацаа 4 минут 14 секунд байсан бол 2020 он гараад 3 минут 15 секунд буюу 30 жилийн өмнөхөөс нэг минутаар богиноссон байна. Энэ нь нэг талаараа дэлхийн дахинаа стриминг үйлчилгээ түгээмэл болж байгаатай холбоотой. Тухайлбал, нэг минут хүрэхгүй хугацаанд хүмүүсийг баясгаж чаддаг богино хэмжээний видео бичлэгүүд хамгийн их хандалттай байх болсон билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.