Монгол улс өнгөрсөн дөрвөн сард 61 улсад түүхий эд экспортолжээ
Чихэнд чимэгтэй
2025-05-12
Монгол улс өнгөрөгч дөрвөн сард 61 улсад бараа, түүхий эд экспортолсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Ингэхдээ нийт бараа, түүхий эдийн 91.2 хувийг Хятад улс руу гаргасан бол 5.6 хувийг Швейцар, 1.1 хувийг АНУ, 0.5 хувийг ОХУ руу гаргажээ. Ийнхүү нийт экспортын 98.3 хувь буюу дийлэнх нь энэ дөрвөн улсад оногдож байна. Он гарсаар манай нийт экспорт 4.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.1 хувиар буурсан үзүүлэлт болов. Өнгөрсөн нэгдүгээр сард экспортын хэмжээ 1.019 тэрбум ам.доллар, хоёрдугаар сард 985.6 сая ам.доллар байжээ. Энэ мэдээллээс харахад, Монгол улсын экспорт буурсан боловч худалдааны тэнцэл эерэг хэвээр байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.