images

Өвөр Монголд сэргээн нутагшуулж буй Давидын буга 12 төл гаргалаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-16


   Өвөр Монголын Дачин уулын байгалийн нөөцөт газарт Давидын бугын 12 илий мэндэлжээ. Давидын буга буюу хятадаар милу буга гэдэг энэ амьтныг зэрлэг байгальд нь өсгөх төслийг 2021 онд эхлүүлжээ. Улмаар 27 бугаас 2022 онд найман илий мэндэлсэн нь зэрлэг байгальд төрсөн анхны бугын төл болсон байна. Харин 2023, 2024 онд тус газарт тус бүр 20 гаруй шинэ төл мэндэлснээр өдгөө 60 гаруй зэрлэг бугатай болжээ. Дачин уулын байгалийн нөөцөт газар нь байгалийн олон янз байдал нэгэн дор цогцолсон газар аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.