images

Завхан аймаг руу унтлагын автобус явж эхэлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-16


   Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд “Гранд автобус” компани хагас унтлагын автобус явуулахаар болжээ. 28 хүний суудалтай уг автобус 45 градус налах түшлэгтэй, хөл амраагчтай, хөнжил, гар утасны цэнэглэгч, "Старлинк" сансрын интернэтээр хангаж, халуун, хүйтэн ус, кофегоор үнэ төлбөргүй үйлчлэх ажээ. Уг үйлчилгээг ирэх даваа гарагаас эхлүүлэх бөгөөд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан, ням гарагуудад тогтмол явах гэнэ. Нэг талын зорчих тасалбарын үнэ том хүн 136 мянга бол хүүхэд 68 мянган төгрөг байна. “Гранд автобус” компани нь Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастайн чиглэлд найман жилийн турш тогтсон цагаар үйлчилгээ үзүүлж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.