images

Хятад: Рестораны эзэн эр уналтад орж байсан борлуулалтаа хэрхэн өсгөв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-21


   Үйлчлүүлэгч цөөрч бизнес нь уналтад орж байсан бизнесмэн хятад эр тахианы мах бэлтгэж байгаа үйл явцаа цахимаар шууд дамжуулснаар борлуулалт нь эрс нэмэгджээ. “South China Morning Post” сонины мэдээлснээр, Хятадын Сычуань мужийн Лэшань хотын иргэн Ван Вэйшан найзынхаа хамт тахиа, туулай, нугасны махан хоолоор үйлчилдэг ресторан ажиллуулдаг байв. Энэ оны эхээр борлуулалт эрс буурснаар Ван Вэйшан үйлчилгээгээ сайжруулж хүмүүсийг татах арга эрэлхийлсээр нэгэн санаа олжээ. Тэрбээр тахиа, нугасны махны өд, үсийг нэг бүрчлэн түүж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлж эхэлсэн байна. Үүнийг нь маш олон хүн сонирхож, өнгөрсөн гуравдугаар сард байршуулсан анхны видео бичлэгийг нь 5 сая гаруй хүн үзжээ. Тэрчлэн хямсаагаар өд, үс зулгааж буй үйл явцыг харуулахдаа дуу чангаруулдаг ASMR (Angry Relaxation Sound) төхөөрөмж ашиглан хийж эхэлсэн бөгөөд 38 минутын урт бичлэгийг нэг шөнийн дотор арав гаруй мянган хүн үзсэн байна. Бичлэг нь алдаршихын хэрээр түүний ресторанд хүний хөл тасрахгүй, үйлчлүүлэгчид ам сайтай байх болжээ. Ван Вэйшан “Мах бэлтгэлийн явцыг цахимаар шууд нэвтрүүлж эхэлснээс хойш манай рестораны сарын борлуулалт 200 мянган юаниас давсан” гэв. Мөн энэ ажилд ээж нь оролцож, өдөрт 15 кг орчим махны үс хялгас түүдэг тухайгаа ярьжээ. Энэ талаар цахим хэрэглэгчид "Энэ бичлэгийг үзэж байгаад унтчихдаг. ​Нойронд их сайн”, "Ийм энгийн бичлэг стресс тайлна гэж бодож явсангүй" гэх мэт эерэг сэтгэгдэл үлдээсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.