Хийжүүлсэн ундаа их уух юунд муу вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-05-21
Өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг зуршилтай бразил эрийн давсагнаас 35 ширхэг чулуу гарчээ. Бразилын Минас-Жерайс мужийн иргэн, эдүгээ 60 настай А-гийн шээсний суваг сүүлийн дөрвөн сарын турш хөндүүрлэн өвдөж, сүүлдээ бие засаж чадахгүй болсон тул эмнэлэгт хандсан байна. ЭХО шинжилгээгээр давсагны чулуу илэрсэн бөгөөд хоёр цагийн турш хийсэн мэс ажилбараар том, жижиг 35 чулуу авчээ. Чулуунуудын нийт жин 600 гр хүрсэн аж. Давсагны чулууг ихэвчлэн дурангийн аргаар авах боломжтой боловч том хэмжээтэй бол мэс засал хийх шаардлагатай болдог. Хагалгааг хийсэн урологич эмч Франко де Андраде “Хагалгааны үеэр давсагны дотор тал нь чулуун агуй шиг харагдаж байсан. 11 жил мэс засал хийхдээ ийм зүйл үзэж байсангүй” гэжээ. Өвчтөний биед хуримтлагдсан чулуу нь түүний өвөрмөц зуршлаас үүдэлтэй буюу тэрбээр өдөр бүр дунджаар 3 литр орчим кола уудаг буруу зуршилтай байсан гэнэ. "Хийжүүлсэн ундааны хэт их хэрэглээ нь бие дэх оксалатын хэмжээг ихэсгэдэг бөгөөд энэ нь бөөрний чулуу үүсэх үндэс болдог" гэж доктор Т.Андраде хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.