images

Онцгой байдлын албаны 407 алба хаагчийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-21


   Онцгой байдлын ерөнхий газраас Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нийт 407 алба хаагчийг 12 төрлийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Тус газрын Захиргаа эрх зүй, хүний нөөцийн газрын эрүүл мэнд, сэтгэл зүйн хэлтсийн дарга Д.Хонгороор ахлуулсан эмнэлгийн баг энэ сарын эхээр баруун аймгуудаар явж, алба хаагчдын цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, мэс засал, гэмтэл, хавдар, шүд, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлал, урологи зэрэг 12 төрлийн үзлэг хийсэн нь энэ юм. Ажлын хэсэг дараагийн удаад Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн алба хаагчдыг үзлэгт хамруулах бөгөөд эрүүл мэндийн судалгаагаа нэгтгэн аймгуудаар бүсчлэн дүгнэж, зонхилох өвчлөлийг бууруулах урт болон богино хугацааны хөтөлбөр гаргахаар төлөвлөсөн байна. Онцгой байдлын ерөнхий газар алба хаагчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд жил бүр хамруулдаг ажээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.