Оозэки Ооносато арав давлаа
Анд нөхдийн мэдээ
2025-05-21
Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башёгийн эхний арван өдрийн барилдаанд оозэки Ооносато ганцаар унаагүй тэргүүлж явна. Түүний араас найман даваатай ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, комүсүби Вакатакакагэ, маэгашира Хакүохо, Аонишика нар нэхэж байна. Арав дахь өдрийн барилдаанд сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн оозэки Котозакүрагаар давж долоон даваатай болов. Өнөөдөр Хоошёорюү Хакүохотой, Ооносато Вакатакакагэтэй, Котозакүра Аонишикитэй барилдана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.