images

Хүүхдийн спортын их наадмын бамбарыг өнөөдөр асаана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-27


   Монголын хүүхдийн спортын VIII их наадмын бамбар асаах ёслол өнөөдөр 14 цагт Спортын төв ордны гадна талбайд болох бол нээлт 14:20 цагт эхэлнэ. Наадмын эхний шатыг өнгөрсөн сард аймгууд орон нутагтаа зохион байгуулсан бөгөөд шигшээ шатанд 21 аймаг, есөн дүүргээс 6120 сурагч оролцохоор Улаанбаатарт ирээд байна. Тэд спортын 31 төрөлд 271 багц медалийн төлөө өрсөлдөнө. Наадам чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, гар бөмбөг, сагсан бөмбөг, гимнастик, шатар, даам, ширээний теннис, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт, таэквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийг өргөлт зэрэг зуны спортын 22, и-спорт, холимог тулаан, дуатлон, модон барилдаан зэрэг дөрөв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оролцох долоон төрлөөр болох юм. Хоёр жил тутамд нэг удаа болдог уг наадам өнгөрсөн удаа 2023 онд Баянхонгор аймагт болж байсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.