Дэлхийн цом: И.Цэлмүүн шатрын бодлого бодолтын тэмцээнд түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2025-07-02
Гүржийн Батуми хотноо өнгөрөгч сарын 22-нд эхэлсэн Өсвөрийн дэлхийн цомын шатрын тэмцээнд Монгол улсаас Н.Энхрийхэн, И.Цэлмүүн, Н.Аз-Эрдэнэ, Б.Хангайсайхан нарын дөрвөн тамирчин оролцож байгааг Монголын шатрын холбооноос мэдээллээ. Дэлхийн шатрын холбоо 100 жилийн ойдоо зориулан өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн тус тэмцээнд 8, 10, 12 насны тамирчдыг оролцуулдаг. Энэ жилийн тэмцээний эхний шатанд тамирчид хоёр хэсэгт хуваагдан долоон өрөг тогложээ. Үүнээс 12 хүртэлх насны охидын ангилалд И.Цэлмүүн А хэсэгтээ дэд байранд жагссанаар хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон байна. Тэмцээний үеэр мөн тамирчдын дунд шатрын бодлого бодолтын тэмцээн зохиогдож И.Цэлмүүн 40 оноогоо бүрэн авч ангилалдаа түрүүлсэн бол Н.Аз-Эрдэнэ дөрөвдүгээр байр, Н.Энхрийхэн тавдугаар байр, Б.Хангайсайхан 10 дугаар байранд тус, тус шалгарчээ. Тус тэмцээнд тодорхой тооны чансаа өндөр тамирчид зохих шалгуур, квотоор оролцох эрхтэй байдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.