images

Монгол алба хаагч цагдаа, хүчний байгууллагын Олимпоос алтан медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-03


   АНУ-ын Алабама мужийн Бөрмингхэм хотноо болж буй 21 дэх удаагийн дэлхийн цагдаа, хууль хүчний байгууллага, гал сөнөөгчдийн Олимп гэгддэг "World Police and Fire Games” тэмцээнээс Монголын алба хаагч алтан медаль хүртлээ. Тодруулбал, тус тэмцээний пауэрлифтингийн төрөлд 93 кг жинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Батцогт түрүүлсэн байна. Хоёр жил тутамд болдог уг тэмцээнд энэ жил дэлхийн 70 гаруй орны хууль, хүчний байгууллагын 8500 гаруй алба хаагч спортын 60 гаруй төрөлд өрсөлдөж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.