“23andMe” байгууллагын генетикийн судалгааны санд Монголын хүн амын генетикийн бүлэг нэмэгдлээ
Чихэнд чимэгтэй
2025-07-04
“23andMe” генетикийн судалгааны байгууллага генийн сандаа Монгол, Солонгос, Хятадын хүн амын генетикийн бүлгүүдийг нэмсэнээ албан ёсоор зарлалаа. Хүний ДНХ-г шинжилж өвөг дээдэс буюу ураг удмын гарвалыг нь тодорхойлоод зогсохгүй эрүүл мэндийн байдал буюу харшил, удамших өвчний мэдээлэл зэргийг нарийн тогтоох үйлчилгээ үзүүлдэг тус байгууллагын генийн санд өмнө нь Ази тивээс зөвхөн Японы хүн амын генетикийн бүлэг байжээ. ДНХ-ийн шинжилгээгээр ийм үйлчилгээ үзүүлдэг "AncestryDNA", "FamilyTree" зэрэг олон байгууллага байдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.