images

Японы эзэн хааны айлчлалын хөтөлбөрөөс

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-07-07


   Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар ням гарагт Монгол дахь айлчлалаа эхлүүллээ. Нарүхито хаан ширээ залгамжлан авснаасаа хойш Их Британи, Индонезид айлчилсан бөгөөд өндөр түвшний айлчлал хийсэн гурав дахь улс нь ийнхүү Монгол болж байна. Талуудын нөхөрсөг харилцааг бататгах зорилготой уг айлчлалын үеэр хаан, хатан хоёр 70 шахам жилийн өмнө манай улсад нас барсан 1700 гаруй япон цэргийн дурсгалд цэцэг өргөж хүндэтгэнэ. Японы Засгийн газраас Дамбадаржаад байгуулсан япон цэргийн дурсгалын цогцолборт тэд мягмар гарагт очих юм. Мөн өдөр хааны гэр бүлийг Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт хүлээн авна. Улмаар тэд “Дээлтэй монгол” наадмыг үзэж, орой нь хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох юм. Мөн баасан гарагт болох Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэхийн хамт Японы тусламжаар байгуулсан эмнэлэг, сургуульд зочилж, хүүхдүүдтэй уулзах ажээ. Айлчлал ирэх ням гарагт дуусна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.