Монголын оюуны спортын ихэр тамирчид Гавьяат тамирчин боллоо
Чихэнд чимэгтэй
2025-07-07
Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр Монголын оюун ухааны ихэр тамирчин эгч дүүс Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарт Монгол улсын Гавьяат тамирчин цол хүртээв. Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын их мастер, Гиннесийн дээд амжилт эзэмшигч ихрүүд 2023 онд Бээжингийн их сургуулийн бакалаврын хөтөлбөрийг хамтдаа дүүргэж байсан бол тус сургуульдаа эрдмийн зэргээ ахиулан өнгөрсөн сарын 11-нд мастерын зэргээ хамгаалсан юм. Тэд 2016 онд ой тогтоолтын өсвөрийн Дэлхийн аварга болж, Олон улсын их мастер цол хүртэж байв. Мөн 2017 онд Н.Мөнхшүр багц хөзөр цээжлэх төрөлд нэг цагт 1924 хөзөр, Н.Энхшүр 30 минутад 5445 цифр цээжилж, Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоосон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.