А.Энхтуул Дэлхийн шатрын холбооны Глобал бодлогын зөвлөлийн гишүүн боллоо
Чихэнд чимэгтэй
2023-03-10
Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч А.Энхтуул гуравдугаар сарын 8-нд Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны Глобал бодлого хариуцсан зөвлөлийн албан ёсны гишүүн боллоо. Тэрбээр 2015 онд Азийн шатрын холбооны урилгаар Монгол улсаас анх удаа тус холбоонд ажиллаж байсан туршлагатай. Мөн тухайн үед Арабын нэгдсэн Эмират улсад дасгалжуулагчаар ажилласнаас гадна 2021 онд АНУ-д шатрын дасгалжуулагчаар ажиллах гэрээ байгуулсан билээ. Түүний хувьд Монголын анхны дэлхийн аварга шатарчдын нэг бөгөөд 16 настайдаа буюу 2010 онд Дэлхийн аваргын 17 хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлсэн Монголын анхны тамирчин болж, “Алтан гадас” одонгоор шагнуулж байв. Тэрбээр Монголын шигшээ багт багтан дэлхийн шатрын олимпиадад гурван удаа оролцож багаа амжилтад хөтөлж байсан бөгөөд Монголын анхны эмэгтэй шатрын их мастер юм. Мөн ОХУ-ын Биеийн тамир, аялал жуулчлалын их сургуулийг төгссөн англи, орос, хятад хэлтэй шатрын спортын боловсон хүчин ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.