Төвөдөөс 1300 жилийн өмнөх цагаан будааны зүйл олжээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-15
Хятадын судлаачид Төвөдөөс индика хэмээх нэгэн зүйл цагаан будааг олсноор 1300 жилийн өмнө Хөхнуур-Төвдийн өндөрлөгт цагаан будааны энэ дэд зүйл тархаж байсныг илрүүлжээ. Тэд Шигацэ хотод хийсэн малтлагаас их хэмжээний ургамлын үлдэгдэл олсон бөгөөд түүн дотроос түлэгдсэн цагаан будааны үр олдсон нь морфологийн хувьд уг дэд зүйлтэй тун ойрхон байсан аж. Мөн индика цагаан будааны генийн дараалал нь тус дурсгалт газраас олдсон эртний будааны ДНХ-ээс олджээ. Улмаар радиокарбоны шинжилгээгээр Тан гүрний эхэн үе буюу 618-907 оных болохыг тогтоосон байна. Азид цагаан будааны индика, жапоника хоёр зүйлийг тариалдаг бөгөөд судлаачид жапоника будааг Хөх мөрний дунд, доод хэсэгт давамгай ургадаг, Өмнөд Азийн хойд хэсгээр 4000 жилийн өмнөөс өргөн тархсан гэж үзжээ. Үүний дараа индика будааны дэд зүйлээс үүсэлтэй нутгийн сорттой эрлийзжүүлсэн прото-индика будааг тариалах болсноор өдгөө Зүүн өмнөд Ази, Өмнөд Хятадад уг зүйлийг өргөн тариалдаг болсон байна. Харин археологийн судалгааны талаар Ланжөү их сургуулийн профессор Ян Шиаоян “Цагаан будаа олдсон уг дурсгалт газар нь эртний Тубо-Балбын зам дагуу орших улс төр, эдийн засаг, соёлын солилцооны чухал цэг” гэжээ. Нам дор газраар ихэвчлэн ургадаг индика цагаан будааг Вьетнамаас Хятадад нутагшуулж байсан түүхэн баримт бий ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.