images

АНУ-ын аварга компаниуд Вьетнамд

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-20


      “SpaceX”, “Netflix”, “Boeing” компаниудын төлөөлөл энэ долоо хоногт Вьетнам дахь АНУ-ын бизнес төлөөлөгчийн газарт цуглаж, эрчимтэй хөгжиж буй тус улсад борлуулалтын боломж олгох, хөрөнгө оруулах талаар хэлэлцэхээр болжээ. Тус компаниудаас гадна АНУ-АСЕАН-ы бизнесийн зөвлөлөөс зохион байгуулах арга хэмжээнд батлан ​​хамгаалах, эм зүй, технологийн салбарын 50 гаруй компани оролцох юм. Тухайлбал, "Ковид-19"-ийн вакцин гаргасан "Johnson and Johnson", "Abbott", үүлэн технологийн "Meta", "Amazon Web Services" гэх зэрэг дэлхийн томоохон компаниуд оролцох ажээ. Ийнхүү АНУ-ын компаниуд Вьетнамыг сонирхож буй нь худалдааны маргаанаас гадна хүн ам нь эрчимтэй өсөж даруй 100 саяд хүрэх гэж буй Вьетнамыг үйлдвэрлэлийн төв болгох хүсэлтэй холбоотой ажээ. Нөгөө төлөөс тус улсын хэрэглэгчийн зах зээлд дундаж давхаргынхан хурдацтай нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн 12 дугаар сард "Reuters" агентлаг "Netflix"-ийг Вьетнамд шинэ салбараа нээж оффистой болох гэж буй талаар мэдээлснийг тус компани үгүйсгээгүй юм. Харин "Boeing" Вьетнамын батлан хамгаалах салбарт нисдэг тэрэг, дрон зэргийг нийлүүлэх боломжтой гэж үзэж буй бөгөөд энэ талаар уг уулзалтаар ярилцахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.