images

Газрын тосны үнэ 15 сарын доод цэгээс эргэж өсөв

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-03-21


    Дэлхийн банкны салбар дахь эрсдэл нэмэгдэж байгаа нь шатахууны эрэлтийг бууруулж, эдийн засгийн уналтад хөтөлж магадгүй гэсний улмаас газрын тосны үнэ сүүлийн 15 сарын доод түвшинд хүрээд байсан билээ. Тэгвэл энэ хугацааны дараагаас үнэ нэг хувийн өсөлт үзүүлж эхэлжээ. Брент газрын тосны фьючерс 82 цент буюу 1.1 хувиар өсөж, 73.79 ам.долларт хүрсэн бол АНУ-ын WTI газрын тосны фьючерс 1.4 хувь буюу 90 центээр өсөж, 67.64 ам.доллар болжээ. Өнгөрсөн баасан гарагт энэ хоёр жишиг бүтээгдэхүүний үнэ 3 ам.доллароор суларч, өнгөрсөн оны 12 дугаар сараас хойшх доод түвшинд хүрээд байсан юм. Түүнчлэн банкуудын дампуурал эхэлснээс хойш нийт 10 гаруй хувиар сулраад байгаа аж. АНУ-ын ХНС болон Европын Төв банк банкуудыг дэмжиж, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах алхмууд амласнаар зах зээл тогтворжих магадлалтай болж эхэлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.