Европын холбооны шийдвэрийг Украин улс "дайныг байдлыг өөрчлөх чухал шийдвэр" гэж үнэлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-21
Европын Холбооны Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нар хуралдаж Украинд 12 сарын хугацаанд 155 мм-ийн 1 сая ширхэг сум нэмж өгөхөөр тохиролцсон байна. Энэхүү сумны тоо хэмжээ нь өнгөрсөн оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Европын холбооны гишүүн орнуудын нийлүүлсэн сумны нийт хэмжээнээс гурав дахин их тоо ажээ. Үүнд зарцуулагдах нийт 2 тэрбум еврог Европын энхтайвны сан(EPF)-гаас гаргаж зарцуулах юм байна. Энэхүү тохиролцооны дагуу тус холбооны гишүүн орнууд тавдугаар сарын эцэс гэхэд одоо байгаа сумны нөөц болон нийлүүлэх тоо хэмжээгээ өгөхөөр төлөвлөжээ. Тус холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын төлөөлөгч Жозеф Боррел хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хамтарсан худалдан авалтыг Европын Батлан хамгаалах агентлаг тэргүүлж, Европын холбооны гишүүн 17 орон, гишүүн бус Норвеги тэргүүтэй 18 улс албан ёсоор оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Украин энэхүү шийдвэрийг "дайныг байдлыг өөрчлөх чухал шийдвэр" гэж сайшаасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.