Цагаачид Канадыг зорих нь нэмэгджээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-21
Өнгөрсөн онд 40 мянга орчим цагаач Канад улсад орогнол хүсэхээр Нью-Йорк мужийн алслагдсан бүс дэх Рокхам зам буюу албан бус хилийн боомтоор нэвтэрсэн нь түүхэн дэх дээд амжилт болжээ. Тэдний ихэнх нь АНУ-аас илүү тус улсыг цагаачдын орогнох хүсэлтийг таатай хүлээж авна байх гэсэн итгэлдээ хөтлөгдөж энэ сонголтыг хийсэн байна. Канад улс 2017 онд Монреалийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнг шинээр ирж буй цагаачдад зориулсан түр хоргодох байр болгон өөрчилж байсан билээ. Гэхдээ албаныхан хүн амын шилжилт хөдөлгөөний энэ асуудалд болгоомжтой хандаж буй бөгөөд цагаачдад “Канадад ирсэн гэдэг нь энд байнга орших суух эрх биш” гэдгийг хэлсэн юм. Канадад очсон цагаачдын ихэнх нь сүүлийн үед улс төрийн асуудалтай байгаа Гаити улсаас иржээ. Мөн Венесуэл, Колумб зэрэг Латин Америкийн орнуудаас гадна дотооддоо дайн самуунтай байгаа Афганистанаас цагаачид ихээр очиж байна. Ийнхүү цагаачид нэмэгдэхийн хэрээр орогнох хүсэлт нэмэгдэж буй бөгөөд өнгөрсөн жил нийт хүсэлтийн 28 хувийг зөвшөөрөөгүй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.