images

Катар улс Хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр ашигласан 4000 бүхээгээ Турк, Сирид илгээв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-22


      Катар улс Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үзэгчдэд зориулан барьсан бүхээгээ Турк, Сирийн газар хөдлөлтөөс мэнд үлдсэн иргэдэд илгээлээ. Илгээмжийн сүүлийн багц мягмар гарагт Персийн буланд усан онгоцны каргогоор замдаа гарсан байна. Өмнө нь Катарын хөгжлийн сангаас газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүст нийт 10 мянган бүхээг өгнө хэмээн мэдэгдэж, өнгөрсөн сараас усан онгоцоор илгээж эхэлсэн юм. Катарт болсон ДАШТ-ийг 1.4 сая гаруй хүн очиж үзсэн бөгөөд тэдэнд зориулан Хөлбөмбөгийн хотхонд өнгөлөг сууцууд бэлтгэсэн нь хоногийн 200-270 долларын үнэтэй байсан юм. Мөн бүхээгүүд нь тод өнгөтэй, нимгэн ханатай, 1-2 хүнд зориулсан хоёр хүний ортой, жижиг ширээ, сандал, шүүгээ, агаар цэвэршүүлэгч, ариун цэврийн өрөө, шүршүүртэй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.