images

Мбаппе Францын шигшээ багийн ахлагч болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-22


     Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе удахгүй үндэсний шигшээ багийнхаа ахлагч болж магадгүй гэж Парисын L'Equipe сонин мэдээллээ. Учир нь 2008 оноос тус багийн ахлагч хийсэн хаалгач Хюго Льорис нэгдүгээр сард зодог тайлсан бөгөөд тэрбээр түүний өмнө 1989-2000 онд багийн ахлагч байсан одоогийн дасгалжуулагч Дидье Дешамтай ярилцаж, сүүлийн хоёр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа тэргүүлсэн 24 настай Мбаппег ахлагч болгохоор шийджээ. Килиан Мбаппе нь дэлхийн аваргын тэмцээний сүүлчийн шатанд гоол оруулсан хоёр дахь залуу тамирчин болж Пелегийн дараа бичигдсэн юм. Тухайлбал, 2018 оны ДАШТ-ий сүүлийн тоглолтод дөрвөн гоол оруулж тус тэмцээний шилдэг залуу тоглогчийн шагналыг аваргын цомтой хамт өргөсөн. Мөн энэ сард “PSG” багийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тамирчин болсон билээ. Тэрбээр 2017 онд 18 настайдаа Францын үндэсний шигшээ болон “PSG” багийн тоглогч болсон түүхтэй. Түүний өмнө Монакогийн багийн довтлогч байсан бөгөөд одоо “PSG” багийн дэд ахлагч хийдэг. К.Мбаппе нийт 375 тоглолтод оролцож 265 гоол оруулсны 66-г нь Францын шигшээ багийн төлөө хийж 36 гоол оруулсан юм. Харин “PSG”-ийн 249 тоглолтод орж 202 гоол хийгээд байгаа бол “AS Monaco”-д байхдаа 60 тоглолтод 27 гоол хийжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.