В.Путин Германы канцлертэй утсаар ярихдаа германаар ярьдаг
Анд нөхдийн мэдээ
2023-03-22
Германы канцлер Олаф Шольц ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан тухайгаа хэвлэлд ярьжээ. Тэрбээр Германы “Reiniche Post” сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар ярьсан бөгөөд "Би ерөнхийлөгч В.Путинтэй цаг гучин минут орчим утсаар ярьсан" гээд "Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр ярилцсан" гэжээ. Заримдаа В.Путин ярианы агуулгыг ойлгодог болохоор орчуулга хийлгэхгүйгээр дараагийн яриандаа ордог бөгөөд мөн зарим үед тэд шууд германаар ярьдаг байсан тухай О.Шольц дурссан байна. Мөн В.Путинтэй хийсэн яриа хэлцэл, Германы холбоотон орнуудтай хийх яриа хэлцлийн хооронд харилцан уялдаатай байдаг тухай өгүүлжээ. Тэд ярилцах үед оросууд Украин руу довтолсонтой холбоотой асуудал дээр санал бодол ихээхэн зөрүүтэй байдаг ч В.Путин түүнийг “Zie” гэж дуудан хүндэтгэлтэй, найрсаг хандсан гэнэ. Герман хэлэнд “Zie” гэдэг нь хүндэтгэлийн утга илэрхийлдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.