Их Британийн ерөнхий сайд хөрөнгө, орлогоо дэлгэрэнгүй тайлагнав
Анд нөхдийн мэдээ
2023-03-23
Их Британийн ерөнхий сайд Риши Сунак албан тушаалаа авахаасаа өмнөх гурван жилийн хугацаанд 4,77 сая паундын орлого олсон бөгөөд нэг сая паундын татвар төлжээ. Тэрбээр өчигдөр 2019 оноос хойшх санхүүгийн жилийн гурван жилийн орлого, татвар төлөлтийн тайлангаа олонд дэлгэсэн байна. Р.Сунак 2021 онд 1,97 сая паундын орлого олж 432 мянгыг нь татварт төлжээ. Түүний орлого нь парламентын гишүүн болон ерөнхий сайдын цалин, мөн АНУ-д байрладаг нэгэн хөрөнгө оруулалтын сангийн ногдол ашгийн орлогоос бүрддэг байна. Үүнд эхнэрийн орлого, татвар ороогүй гэнэ. Р.Сунак нь ерөнхий сайд асан Дэвид Камероны дараа татварын дэлгэрэнгүй мэдээллээ ил болгосон анхны өндөр албан тушаалтан юм. Р.Сунак болон түүний эхнэр өнгөрсөн жил “The Times” сэтгүүлээс гаргасан жагсаалтаар 730 сая паундын хөрөнгөөрөө тус жагсаалтын 222 дугаарт бичигдсэн байна. Түүний эхнэр Акшата Мурти нь “Outsourcing conglomerate Infosys” компанийг үүсгэн байгуулсан Энэтхэгийн тэрбумтан Нараяна Муртигийн охин ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.