Украины дэд бүтцийг сэргээн босгох асуудлаар 32 орон хэлэлцэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-03-27
Украины зам тээврийн дэд бүтцийг сэргээн засварлах, шаардлагатай бүтээгдэхүүн ханган нийлүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт Польш улсын Украинтай хиллэдэг Ржешов хотод болох бөгөөд уг уулзалтад Их Британи, АНУ, Япон, Герман, Франц зэрэг 32 орны сайд, дэд сайд нар оролцохоор төлөвлөжээ. Оролцогч орнууд Украины дэд бүтцийн сэргээн босголтын эрэлт хэрэгцээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө, олон улсын хамтын нийгэмлэгийн урт болон богино хугацааны дэмжлэгийн төлөвлөгөөг хэлэлцэх юм байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг Польшийн Дэд бүтцийн яам, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) дэргэдэх Олон улсын тээврийн форум хамтран зохион байгуулж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.