Харри Поттерийн 25 жилийн ойд зориулсан зоос худалдаанд гарлаа
Анд нөхдийн мэдээ
2023-03-28
“Харри Поттер ба философийн чулуу” номын анхны хэвлэл гарсны 25 жилийн ойд зориулан Англид Харри Поттерийн сэдэвт зоосны цуглуулгын сүүлийн зоосыг гаргалаа. Уг зоосон дээр Хогвартсын шидтэний сургуулийг дүрсэлжээ. Зоос нь 50 паундынх бөгөөд 2022 онд худалдаанд гарсан зоосны цуглуулга дээр Харри Поттер, Хогвартс, профессор Альбус Дамблдорыг дүрсэлсэн байдаг. Мөн хатан хаан хоёрдугаар Элизабэт, гуравдугаар Чарльз хааныг зоосны нөгөө тал дээр дүрсэлсэн юм. Тэгвэл дэлхийн 86 орны зоос цуглуулагчид, Харри Поттерт дурлагсад энэ цуглуулгаас наад зах нь нэг зоос худалдаж авсан байна. Мөн зоосны өнгө хувирч цаана нь 25 гэсэн тоо харагдах бөгөөд үүнийг хийхийн тулд дэвшилтэт технологийг ашиглажээ. Зоосны үйлдвэрийн албаны хүн хэлэхдээ "Энэ цуглуулгын сүүлчийн зоосон дээр, үе үеийн агуу шидтэнүүдийг төрүүлэн гаргасан Хогвартсын сургууль байх нь зохимжтой гэж үзсэн” гэжээ. Зоосны цуглуулгыг “Bloomsbury Publishing”, “Blair Partnership”, “Warner Bros”, “Consumer Products”-тэй хамтран бүтээсэн ба зоос материалаасаа шалтгаалан 11-5215 паундын үнэтэй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.