images

Өвөр Монголд ногоон устөрөгч үйлдвэрлэнэ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-03-29


    Өвөрмонголын Ордос хотод ногоон устөрөгч ашиглан алкен буюу олефин үйлдвэрлэх томоохон төслийн бүтээн байгуулалт эхэлсэн тухай "Ниншя Баофэн Энержи" групп лхагва гарагт мэдэгдлээ. Тус төслийн эхний үе шат буюу нийт 7.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг 2024 онд хийж дуусгаж, үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ үйлдвэр жилд 400 мянган тонн ногоон устөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж, устөрөгчийг шууд үйлдвэрлэх юм. Алкен бол химийн үйлдвэрийн үндсэн түүхий эдийн нэг. Үүнийг сав баглаа боодол, тавилга, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашин, болон бусад салбарт өргөн хэрэглэгддэг полиолефин, синтетик резинийг үйлдвэрлэхэд ашигладаг байна. Үйлдвэр байгуулагдсанаар нүүрсхүчлийн хийн ялгарал 6.31 сая тонноор буурна гэж тооцоолжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.