Хятадын бизнесмэн долларын тэрбумтнуудын эгнээнд нэгдэв
Анд нөхдийн мэдээ
2023-03-29
Хонконгод төвтэй хөрөнгө оруулалтын “PAG” компанийн ерөнхий захирал, хамтран үүсгэн байгуулагч, 69 настай Шан Вэйжянь долларын тэрбумтнуудын нэг боллоо. Тэрбээр өөрийн нэр дээр тус компанийн 25-49.9 хувийг эзэмшдэг цор ганц хамгийн том хувьцаа эзэмшигч юм. “PAG” нь 50 тэрбум долларын хөрөнгө удирддаг бөгөөд “Forbes” сэтгүүлээс Шан Вэйжянийг дор хаяж нэг тэрбум долларын хөрөнгөтэй хэмээн тооцоолжээ. Мөн тэрбээр түүний хөрөнгийг тооцоолсон и-мэйлд "Тооцоо буруу бөгөөд үүнийг сонирхох хэрэггүй, миний мөнгө “Forbes”-ын жагсаалтад багтахаар их биш" гэсэн утгатай хариуг өөр нэмэлт мэдээлэлгүй ирүүлсэн байна. “PAG” нь 12 оффистоо 300 орчим хөрөнгө оруулалтын мэргэжилтэнтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд 70 тэрбумаас их долларын хөрөнгө оруулалт хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.