Унгарын парламент Финландыг НАТО-д элсэхийг зөвшөөрөв
Анд нөхдийн мэдээ
2023-03-29
Унгар улсын парламент даваа гарагт Финландын НАТО-д элсэх өргөдлийг соёрхон баталлаа. Тус улс нь гуравдугаар сарын 27-нд Финландын өргөдлийг хүлээн авах эсэх талаар санал асуулга явуулсан юм. Санал асуулгад оролцсон гишүүний 182 нь зөвшөөрч, зургаа нь татгалзсан байна. Тиймээс Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган хэлснээ хэрэгжүүлж тун удахгүй Финландын өргөдлийг хүлээн зөвшөөрвөл тус НАТО-гийн бүх гишүүн орны саналыг авч дуусах юм. Харин Швед улсыг НАТО-д элсүүлэх асуудлыг Турк, Унгар улс хойш тавилаа. Турк улс Шведийг терроризмын эсрэг бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бол Унгар Туркийг дагаж ийм шийдвэр гаргаж буй мэт харагдаж байгаа нь тус улсын ерөнхий сайд Б.Орбаны шүүмжлүүлэх шалтгаан болж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт НАТО-гоос нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг зарлажээ. Тус судалгаанаас үзвэл унгарчуудын 77 хувь, польшуудын 89 хувь, румынчуудын 84 хувь тус холбооны гишүүн хэвээр үлдэх хүсэлтэй байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.