Жэк Ма буцаж ирэв, Хятад даяараа давалгаалав
Анд нөхдийн мэдээ
2023-03-29
Хятадын “Алибаба” компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма удтал гадаадын улс орнуудаар аялсны эцэст эх орондоо ирсэн байна. 2020 онд эрх баригчдын захиргаадалтыг олон нийтэд шүүмжилсний дараа тэрбээр хэсэг зуур чимээгүй болж улмаар гадаадад гарсан юм. Өчигдөр тэрбээр Ханжоу хотод өөрийн үүсгэн байгуулсан "Вэнгү" сургуульд зочилжээ. Энэ үеэрээ "Робот зөвхөн чиптэй, харин хүн бол сэтгэл зүрхтэй” гээд "Хүмүүс бид хиймэл оюунаар удирдуулах биш түүнийг удирдаж, асуудлыг шийдвэрлэх ёстой” гэжээ. Энэ тухай тус сургууль олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн байна. Түүнийг Ханжоуд ирсэн тухай мэдээ гарахад “Алибаба”-гийн Хонконгийн хөрөнгийн зах дээрх хувьцааны үнэ 5.5 хувиар өсжээ. Weibo-гийн хайлтын “Ma эргэж ирэв” гэсэн hashtag 24 цагийн дотор 470 сая болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.