images

Сэргэн мандалтын үеийн итали зураачдын будагны найрлагын нууцыг тогтоожээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-29


     Сэргэн мандалтын үеийн Италийн алдарт зураач Леонардо да Винчи, Сандро Боттичелли нар тосон будагтаа өндөгний шар уураг хольдог байжээ. ХБНГУ-ын Карлсруэгийн технологийн хүрээлэнгийн профессор Офели Ранкегийн удирдсан баг "Nature Communications" шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ, өндөгний шар уураг нь уран зурагт чийг нэвчиж үрчлээ үүсэх, өнгө алдагдахаас сэргийлдэг болохыг тогтоосноо дурдсан байна. Сэргэн мандалтын үеийн алдартай зураачид тосон будаг голчлон хэрэглэдэг байсан нь мэдэгдэж байгаа боловч түүний найрлагаас өндөгний шар илэрсэн нь эрдэмтдийн анхаарлыг татсан бөгөөд энэ талаар судалгаа хийж үзээд дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Судалгааны багийнхан тос, өндөгний шар хольж будаг хийж үзээд дан тосон будгаас онц ялгаатай болохыг тогтоожээ. Профессор Ранке “Энэхүү судалгаа нь Сэргэн мандалтын үеийн уран бүтээлчид яагаад будгандаа өндөгний шар хольдог байсныг тогтоосон төдийгүй тухайн үеийн шилдэг бүтээлүүдийг өнөө цагт хадгалж, хамгаалах арга барилыг сайжруулахад энэ нь онцгой үүрэгтэйг олж мэдлээ” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.