images

"John Wick 4" кино гарсан даруйдаа орлогоороо тэргүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-30


     Холливүүдийн од Киану Ривзийн тоглосон "John Wick 4" киноны үзэгчдийн хандалт АНУ-д төсөөлж байснаас илүү сайн байгаа тул үргэлжлэлийг нь хийх тухай яригдаж байна. “Lionsgate” кино компанийн захирал Жо Дрэйк энэ талаар хэлэхдээ "Киноны үргэлжлэлийг бүтээх хүсэл зориг бидэнд байгаа бөгөөд боломж ч нээлттэй байна. Энэ талаар нухацтай авч үзэж санал бодлоо нэгтгээд киноны тав дахь ангид орно” гэжээ. Тус кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 73.8 сая доллар олсон бөгөөд box office-ын нэгдүгээрт бичигдсэн байна. Үзэгчдийн үнэлгээ ч сайн байгаа бөгөөд “Rotten Tomatoes” сайт дээр  94 хувийн үнэлгээтэй яваа ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.