Францын ерөнхийлөгч, Европын холбооны тэргүүн нар Хятадад айлчилна
Анд нөхдийн мэдээ
2023-04-05
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын холбооны комиссын дарга Урсула фон дер Ляйен нар маргааш Хятадад нэгэн зэрэг айлчилна. Хятадын засгийн газрын мэдээлэлд дурдсанаар Э.Макрон, У.Ляйен нар 7-ны өдрийг хүртэл буюу Хятадад гурав хоног байх бөгөөд энэ хугацаанд Хятад улсын дарга Ши Жиньпинтэй хоёр талын хэлэлцээ, мөн 6-ны өдөр гурван талт уулзалт хийх ажээ. Энэхүү цуврал дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь Украины дайн байх төлөвтэй байна. Мөн Ши Жиньпин Э.Макронтой тусгай хэлэлцээ хийж эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх асуудлаар ярилцах ажээ. Э.Макроныг “Airbus” болон эрчим хүчний EDF компанийн захирал зэрэг 60 орчим бизнесмэн дагалдан явах бөгөөд тэд бизнесийн хамтын ажиллагааны шинэ гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. Мөн Ши Жиньпин У.Ляйентай уулзахдаа Хятад-Европын холбооны "Хөрөнгө оруулалтыг иж бүрэн хэлэлцээр"-ийг сэргээхэд анхаарлаа хандуулна гэжээ. Дашрамд дурдахад Э.Макрон, У.Ляйен нар Ши даргаас илүү бодитой, зуучлалын хүчин чармайлтыг шаардах төлөвтэй байгаа бөгөөд Хятад улс Украины дайнтай холбогдуулан Орост цэргийн тусламж үзүүлэх ёсгүй гэдгийг онцгойлон хэлэлцэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.