“Google” хиймэл оюун ухаантай сүпер компьютер бүтээжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-06
“Google” компани хиймэл оюун ухааны загваруудыг сургах зорилгоор "TPU v4" хиймэл оюун ухаантай сүпер компьютер бүтээснээ танилцууллаа. Тус компьютер нь “Google”-ийн 2016 оноос хойш бие даан хөгжүүлж буй “Tensor Processing Units” нэртэй 4000 ширхэг хиймэл оюун ухааны чипээр тоноглогдсон байна. “ChatGPT” гэх мэт хиймэл оюун ухааны загварыг сургахын тулд мянга мянган хагас дамжуулагч чипээс бүрдсэн сүпер компьютер шаардлагатай байдаг. Одоогийн байдлаар хиймэл оюун ухааны загваруудын сургалтын зах зээлийн 90 гаруй хувийг АНУ-ын хагас дамжуулагч бүтээгч “Nvidia” компани эзэлж байна. Дэлхийн ихэнх компаниуд “Nvidia”-ийн сүпер компьютерийг ашиглан хиймэл оюун ухаанаа сургадаг ажээ. "TPU v4" нь “Nvidia”-ийн хамгийн сүүлийн үеийн A100 чиптэй холбогдсон сүпер компьютерээс 1.7 дахин хурдан бөгөөд 1.9 дахин бага эрчим хүч зарцуулдаг гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.