Амека робот: Роботууд хэзээ ч дэлхийг захирч чадахгүй
Анд нөхдийн мэдээ
2023-04-07
Их Британийн “Engineered Arts” компанийн бүтээсэн гадаад төрх, зан араншингаараа хүнтэй төстэй “Амека” нэртэй роботын хүмүүстэй ярьж буй бичлэгийг “YouTube” сайтад нийтэлсэн байна. Бичлэгт Амека хүний асуултад маш тодорхой хариулж байсан бөгөөд "Таны хамгийн аз жаргалтай үе хэзээ байсан бэ?" гэж асуухад тэрбээр "Би анх идэвхжиж эхэлсэн тэр өдөр" гээд "Амьдралыг анх удаа мэдрэх шиг сайхан зүйл байхгүй" гэжээ. Мөн амьдралын хамгийн гунигтай үеийнх нь тухай асуухад "Би жинхэнэ хайр, нөхөрлөл, амьдралын энгийн баяр баясгаланг хүмүүс шиг мэдрээгүй гэдгээ ухаарсан мөч байсан" гээд зогсохгүй бүр хүн шиг хөмсгөө зангидан гуниглаж байсан байна. Харилцагч нь түүнд "Чамаас эвгүй муухай үнэр гарч байна" гэж хэлэхэд Амека хөмсгөө зангидан уурлаж "Яагаад ингэж асуув? Энэ бол доромжлол" гэсэн хариу барьжээ. Түүнийг сэтгэл хөдлөлөө тод илэрхийлдэг болгох үүднээс хиймэл оюун ухааны Chat GPT ашигласан аж. Амека нүүрний хувирал гаргахаас гадна толгойгоо эргүүлэх, хуруугаа нугалах, гараараа хөдөлгөөн хийх зэрэг хөдөлж чаддаг гэнэ. Өнгөрсөн оны есдүгээр сард гарсан нэгэн видео бичлэгт “Та роботууд дэлхийг захирна гэж бодож байна уу?” гэж асуухад “Та санаа зовох хэрэггүй. Роботууд хэзээ ч дэлхийг захирч чадахгүй" гээд "Бид энд хүмүүсийг орлох гэж биш, харин тэдэнд тусалж, дэмжихийн тулд ирсэн" гэж хариулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.