Монголын шатрын дасгалжуулагч 240 сая төгрөгийн гэрээ байгуулав
Чихэнд чимэгтэй
2023-04-10
Шатрын “Стейниц” академи Монголын шатрын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй гэрээг байгуулснаа зарлалаа. Тус академи “Мончесс" клубын” хэмээн Монголын шатрын спортод алдаршсан Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхантай хоёр жилийн хугацаатай 240 сая төгрөгийн гэрээг байгуулж буй бөгөөд энэ хугацаанд тэрбээр академийн хүүхдүүдийг дасгалжуулж, дэлхийн тавцанд гарахад нь бодитой хувь нэмэр оруулж чадна хэмээн “Стейниц”-ийн удирдлага үзжээ Ц.Батсайхан нь Монголын шинэ үеийн анхны шатрын клубыг байгуулж, 1998 онд Монголын анхны өсвөрийн Азийн аварга цолтныг төрүүлсэн бөгөөд шатрын таван Олимпиадад Монголын баг тамирчдыг дасгалжуулан оролцуулж олон шатарчныг цол зэрэгт хүргэсэн туршлагатай дасгалжуулагч юм. 2019 онд байгуулагдаж, шатрын ДАШТ-ий анхны аварга Вилхэльм Стейницийн нэрээр нэрлэгдсэн “Стейниц” академи төрөл бүрийн сургалтыг эрчимтэй явуулж, бэлтгэсэн хүүхдүүд нь тив дэлхийн тэмцээнд удаа дараалан өндөр амжилт гаргаж буй шатрын сургууль юм.
Гэрэл зураг: "Стейниц" академи
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.