images

Англид мэндэлсэн тахийн унаганд Монголоос нэр залав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-20


    Английн Бедфордширийн "Whipsnade" амьтны хүрээлэнд энэ сарын 13-ны өдөр нэгэн тахь адуу иржээ. Шарлотт нэртэй тэр гүү унагалаад хэдхэн хонож байгаа бөгөөд унаганых нь хөл дээрээ тэнцэж, эргэн тойронтойгоо танилцаж байгаа дүрс бичлэг олны сонирхлыг татаад байна. Шарлотт унаганы хамтаар Европын ховордсон амьтдыг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд тус хүрээлэнд ирээд буй юм. Амьтны хүрээлэнгийн ажилчдад энэ нь тун баярт үйл явдал болжээ. Учир нь тахь бол нэн ховордсон адууны төрөл зүйл бөгөөд унага эрүүл саруул бойжиж байгаа гэнэ. Сонирхолтой нь, Монголд ажиллаж буй Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн байгаль хамгаалагчид нялх унаганд "Луужин" хэмээх нэр хайрлажээ. Монгол, Их Британийн судлаачид хамтран Английн хамгийн том амьтны хүрээлэн болох “Whipsnade”-д тахь үржүүлж, Монголд нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм. Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн (ZSL) Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал У.Тунгалаг энэ тухай хэлэхдээ "Луужингийн нэр нь зэрлэг байгальд устаж үгүй болсон төрөл зүйлүүд эргэн сэргэж төрөлх нутагтаа ирэхэд нь зөв чиглүүлэгч байхыг бэлгэдсэн утгатай" гэжээ. 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.