images

Дэлхийн хамгийн өндөр эрэгтэй, эмэгтэй хоёр сонгуулийн саналаа өгөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-15


     Дэлхийн найман тэрбум хүмүүс доторх хамгийн өндөр эрэгтэй, эмэгтэй хоёр хоёул Турк улсын иргэн бөгөөд эх оронд нь ээлжит ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль зэрэг болж буй тул өчигдөр саналаа өглөө. Бүх цаг үеийн хамгийн өндөр нь биш ч яг одоо амьд сэрүүн буй дэлхийн хамгийн өндөр эр Султан Көсэн 2.51 см өндөр бөгөөд Туркийн Мардин хотод амьдардаг ажээ. Тэрбээр 2009 онд Гиннесийн номд 27.5 см урт гарын сарвуу, 36.5 см хөлийн тавхай болон өндрөөрөө бичигдсэн. Гэвч С.Көсэн алхаж явахад хүндрэлтэй болсон тул трактор дээр сууж зэргэлдээх Алибей тосгоны бага сургуульд ирэн саналаа өгсөн байна. Харин дэлхийн хамгийн өндөр эмэгтэй Рүмэйза Гэлги зөөврийн саналын хайрцгаар саналаа өгөв. Тэрбээр 2.15 см өндөр бөгөөд дэлхийн хамгийн урт гартай, хамгийн урт хуруутай, хамгийн өндөр нуруутай эмэгтэй юм. Р.Гэлги энэ удаагийн сонгуулийн тухай сэтгүүлчдэд "Өмнө нь үргэлж сургууль дээр очиж саналаа өгдөг байсан бөгөөд энэ жил анх удаа гэртээ зөөврийн хайрцагт саналаа хийж байна" хэмээн ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.