images

23 настай кени залуу Европын Оюуны өмчийн газрын шагнал хүртжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-30


     Кени улсын иргэн Ричард Турере хэмээх 23 настай залуу арслан болон бусад зэрлэг амьтдаас хамгаалах “Lion Light” нэртэй анивчдаг гар чийдэн зохион бүтээжээ. Тус шинэ бүтээл нь нарны эрчим хүчээр ажилладаг бөгөөд үүлэрхэг өдөр эсвэл нар багатай үед салхины эрчим хүчээр цэнэглэх боломжтой, зэрлэг амьтад ойртож ирэхийг мэдэрч олон өнгийн гэрэл гарган анивчдаг эд ажээ. Түүний төрж өссөн Кени улсын “Найроби” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зэрлэг амьтадтай таарах нь элбэг бөгөөд арслан, ирвэс зэрэг махчин амьтад ихэвчлэн суурин газар руу дайран орж, мал барьж идэх болсон байна. Ингэсний төлөө тэдгээр зэрлэг амьдтыг агнаж хөнөөх биш өөр өөрийн орон зайд зэрэгцэн амьдрах ёстой гэж тэрбээр хэлжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) мэдээлснээр сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхий даяар арслангийн тоо толгой 43 хувиар буурсан байна. Кенийн засгийн газар малаа зэрлэг амьтдад алдсан оршин суугчдад санхүүгийн нөхөн олговор олгох замаар арслангийн популяцийг хадгалахыг хичээж байгаа боловч энэ нь өртөг өндөртэйн дээр тийм сайн үр дүнд хүрэхгүй байгаа ажээ. Ийм тохиолдолд Ричард Туререгийн хийсэн төхөөрөмж илүү үр дүнтэй байх магадлалтай гэж тус улсын Засгийн газар үзэж байна. Энэхүү гэрлийг нэвтрүүлснээс хойш тус нутагт нэг ч арслан хөнөөгөөгүй бөгөөд харин ч тоо толгой нь  15 хувиар өссөн байна. Улмаар энэхүү шинэ бүтээл хөрш зэргэлдээ Танзани, Ботсвана, Намиби, болон Аргентин, Энэтхэг зэрэг улсуудад нэвтэрч эхэлжээ. Улмаар Европын Оюуны өмчийн газар түүнийг залуу зохион бүтээгчийн шагналаар шагнасан байна. Шинэ бүтээл нь цаашид зэрлэг ан амьтадтай найрсагаар зэрэгцэн орших боломж бий болгоно гэдэгт найдаж буйгаа Р.Турере илэрхийлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.