Украиныг дэмжигч Оросын зэвсэгт бүлэглэл Крым рүү дайрна
Анд нөхдийн мэдээ
2023-06-09
Украиныг дэмжигч Оросын зэвсэгт бүлэглэл, Оросын чөлөөт корпус болон Оросын сайн дурын корпус удахгүй Крым рүү дайралт хийх гэж байгаа тухайгаа радио нэвтрүүлгээр мэдэгджээ. Тэд "Оросын чөлөөт корпус болон Оросын сайн дурын корпус удахгүй сайн дурынхны хамт Путины дэглэмд эзлэгдсэн Крымийн автономит улсын нутаг руу дайралт хийнэ" гэжээ. Улмаар "Крымийг дайны гэмт хэрэгтэн Путинээс чөлөөлөхөд туслах нь бидний үүрэг" гээд Крымийн ард түмэнд хандан тайван байж тэдэнтэй хүчээ нэгтгэхийг уриалсан байна. Крымийн хойг нь Украины өмнөд фронт дахь Оросын дэд бүтцийн стратегийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тус улсын Хар тэнгисийн флот нь Крымийн хамгийн том хот болох Севастопольд байрладаг юм. Хэдийгээр Украины арми Оросын нутаг руу хийсэн довтолгоонд шууд оролцоогүй ч эдгээр зэвсэгт хүчнийхэнтэй тодорхой хэмжээгээр хамтран ажиллаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Украины Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Андрей Черняк өнгөрсөн сард Белгородод болсон дайралтын дараа “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө "Бид тэдэнтэй харилцаж, зарим мэдээллийг хуваалцдаг” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.