Австрали: “Рио Тинто” компани Мельбурн хотод цэнэг хураагуур үйлдвэрлэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-06-28
“Рио Тинто” компани Австралийн Мельбурн дахь судалгааны төвдөө өөрийн нэрийн цэнэг хураагуурыг туршилтаар үйлдвэрлэхээр болжээ. Энэ талаар тус компанийн Эрдэс хариуцсан захирал Шинейд Кауфман лхагва гарагт мэдэгдэхдээ ашигт малтмал нь цэнэг хураагуурын үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлж болохыг илүү сайн ойлгохын тулд энэ ажлыг эхлүүлснээ хэлсэн байна. Мөн "Энэ лабораторид бид өөрсдийн батарейг бүтээж, ашигт малтмал болон бусад бүтээгдэхүүнүүд бодит хэрэглээнд хэр тохирохыг турших боломжтой болно" гэж ярьжээ. Энэ үйлдвэрийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн компани бизнесийн зорилгоор цэнэг хураагуур үйлдвэрлэх төлөвлөгөөгүй байгааг "Рио"-гийн төлөөлөгч тодотгосон байна. Тус компани одоогоор төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан олборлодог бөгөөд литий хараахан олборлож эхлээгүй байгаа юм. Гэвч цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд болох тус металлыг ирээдүйн өсөлтийн зорилтдоо тусгажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.