images

Хорин жил их сургуульд элсэх шалгалт өгч буй хижээл эрийн мөрөөдөл юу вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-29


     Хятадын Сычуань мужийн Чэнду хотын бизнесмэн 56 настай Лян Ши энэ сарын эхээр их сургуульд элсэх шалгалт өгсөн боловч хүссэн оноогоо авч чадалгүй унасан байна. Тэрбээр улсынхаа нэр хүндтэй их сургуульд элсэн орж сэхээтэн болох хүсэл мөрөөдлөөр 20 жил их сургуулийн уралдаант шалгалт өгч байгаа ажээ. Энэ оны 27 дахь удаагийн шалгалт болох хятад хэлний түвшин тогтоох шалгалтад тэрбээр 750 онооноос 424 оноо авсан бөгөөд Сычуаний их сургуульд элсэн орохын тулд доод тал нь 460 оноо авах шаардлагатай. Түүний зорилго Сычуань дахь нэр хүндтэй их сургуульд суралцаж сэхээтэн болох явдал юм. Анх тэрбээр 1983 онд 16 настай байхдаа их сургуульд элсэхээр өрсөлдсөн ч чадаагүй бөгөөд аав, ээж хоёр нь түүнийг ажил хий гэж ятгасан байна. Тэрбээр эцэг, эхийнхээ үгэнд орж үйлдвэрийн ажилчин болсон ч жил бүр шалгалт өгдөг байжээ. Улмаар 1990-ээд оны дунд үеэс модны бөөний худалдаагаар эхэлсэн бизнесээ барилгын материалын бизнес болгож өргөжүүлснээр амжилтад хүрсэн байна. Ингээд жилдээ олон сая юанийн орлоготой бизнесмэн болсон ч их дээд сургуульд суралцах мөрөөдлөө орхисонгүй. Түүний өнгөрсөн жилийн шалгалтын оноо нь их сургуулийн хуваарьт тэнцсэн ч түүний хүссэн нэр хүндтэй сургууль биш байсан тул орохоос татгалзсан гэнэ. Тэрбээр "Би дараа жил шалгалт өгч чадах эсэхээ мэдэхгүй байна" гэсэн боловч үргэлжлүүлэн "Гэхдээ би шалгалтаа өгөхөөс татгалзвал өөртөө харамсах болно” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.