LVMH группын ерөнхийлөгч Хятадад айлчлав
Анд нөхдийн мэдээ
2023-06-29
Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний “Louis Vuitton Moët Hennessy” группын ерөнхийлөгч Бернар Арно Хятадад анх удаа айлчилсан тухай “Bloomberg News” болон CNN мэдээлэв. Тэрбээр өчигдөр Хятадын Бээжин хотын өндөр зэрэглэлийн худалдааны төвд зочилж "Christian Dior", "Bulgari" зэрэг брэндүүдийн дэлгүүрүүдээр явж байгаа зураг цахим сүлжээнд нийтлэгджээ. Энэ тухай мөн Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонин мэдээлсэн байна. Б.Арногийн хамт түүний том охин, “Dior”-ийн гүйцэтгэх захирал Делфин Арно, “Louis Vuitton” компанийн гүйцэтгэх захирал Пиетро Беккари нар ирсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Хэдийгээр Хятадын засгийн газар барууны орнууд, тэр дундаа АНУ-тай улс төр, цэргийн сөргөлдөөнтэй байгаа ч гадаадын компаниудтай хэвийн харилцаа тогтоохыг хичээж байгаа тухай шинжээчид хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.