images

16 жилийн өмнөх энэ өдөр "iPhone" гар утас анх худалдаанд гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-29


     Одоогоос 16 жилийн өмнөх энэ өдөр буюу 2007 оны зургадугаар сарын 29-нд АНУ-д “Apple Inc” компани "iPhone" ухаалаг гар утсыг худалдаанд гаргасан билээ. Худалдаа орон нутгийн цагаар 18:00 цагт эхэлсэн бөгөөд Нью-Йорк, Лос Анжелес, Чикаго зэрэг томоохон хотуудын дэлгүүрүүдийн өмнө өдөржин, шөнөжин хүлээсэн хүмүүсийн урт дараалал үүссэн байжээ. Анх 2007 оны нэгдүгээр сард буюу зах зээлд гарахаас таван сарын өмнө “Apple” компанийн гүйцэтгэх захирал асан Стив Жобс “Цаг нь болохоор бүх зүйлийг үндсээр нь өөрчилдөг шинэлэг бүтээгдэхүүн гарч ирдэг. Өнөөдөр би тийм бүтээгдэхүүнийг танилцуулах болно” гээд "iPhone" ухаалаг гар утсаа үзүүлж байсан аж. Улмаар "iPhone" ухаалаг утас худалдаанд гарахаас өмнө "iphoniacs" буюу "iPhone"-д дуртай хүмүүс гэсэн шинэ нэр томьёо бий болсон юм. Стив Жобсыг ийнхүү бүтээгдэхүүнээ танилцуулсны дараа “Apple” компанийн хувьцааны үнэ 40 хувиар өссөн байна. "iPhone" ухаалаг утас худалдаанд гарснаасаа хойш 2.3 тэрбум ширхэг зарагджээ. Америкийн инновацын технологийн бэлгэ тэмдэг болсон "iPhone" ухаалаг утас нь Орост 2008 оны аравдугаар сард худалдаанд гарсан. Гэвч өнгөрсөн оны хоёрдугаар сард Украины дайн эхэлсний дараахан тус компани "iPhone" утаснуудаа Орост худалдаалахаа зогсоосон юм. Гэсэн хэдий ч гуравдагч орнуудаар дамжуулан Орос руу нийлүүлдэг сүлжээ байсаар байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.