images

53 настай Наоми Кэмпбелл хүүтэй болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-03


   Их Британийн загвар өмсөгч 53 настай Наоми Кэмпбелл хоёр дахь хүүхдээ төрүүлж, хүүтэй болсноо зарлав. Өнгөрсөн сарын 29-нд тэрбээр дөнгөж төрсөн нярай хүүхдийн гарыг чанга атган тэвэрсэн зургаа Инстаграм хуудсандаа нийтэлжээ. Түүндээ "Бяцхан үр минь, чи надад ирсэн тэр мөчөөс эхлээд бүхнээс илүү үнэ цэнтэй, хайран өлгийдүүлсэн гэдгээ мэдээрэй. Бурханы бэлэг минь. Тавтай морил, Babyboy" гэж бичжээ. Улмаар бас "Ээж болоход хэзээ ч оройтдоггүй" гэсэн байна. Харин хүүхдээ хэзээ төрүүлсэн тухайгаа дурдсангүй. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард болсон Каннын олон улсын кино наадам, мөн долоо хоногийн өмнө Парист болсон “Louis Vuitton”-ы загварын шоунд оролцоход хөл хүндтэй гэж харагдахгүй байсан нь түүнийг тээгч эхээр хүүхдээ төрүүлсэн гэх таамаг бий болгожээ. "Daily Mail" сонин өнгөрсөн сарын 30-ны өдөр түүний ойрын эх сурвалжаас эш татан өнгөрсөн сарын 24-ны өдөр АНУ-ын Лос-Анжелес хотод тээгч эхээр хүүхдээ төрүүлсэн тухай мэдээлсэн байна. Өмнө нь тэрбээр 2021 оны тавдугаар сард анх удаа ээж болж охин төрүүлсэн тухайгаа олон нийтийн сүлжээгээр товчхон мэдээлж байв. 1970 оны тавдугаар сарын 22-нд төрсөн Н.Кэмпбелл бол 1990-ээд онд дэлхийн загварын ертөнцөд ноёрхож байсан сүпер модель бөгөөд “Time” сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны африк-америк загвар өмсөгч юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.