Нидерландын хаан уучлал гуйв
Анд нөхдийн мэдээ
2023-07-03
Нидерландын хаан Виллем-Александр боолчлолыг устгасны 150 жилийн ойд зориулан хэлсэн үгэндээ "Боолын худалдаа, боолчлол бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" гэж XVII-XIX зууны үед тус улсад үйлдэгдсэн боолчлолын төлөө анх удаа албан ёсоор уучлал гуйв. Тэрбээр "Шар ордны хаад, захирагчид үүнийг эсэргүүцэхийн төлөө юу ч хийгээгүй" гээд "Өнөөдөр миний бие түүний төлөө уучлал гуйж байна” гэжээ. Шар ордон гэдэг нь одоогийн Нидерландын хааны гэр бүлийг хэлдэг. Өнгөрсөн 250 жилийн эдийн засаг, соёлын хөгжлийн хугацаанд африк, ази гаралтай 600 мянга гаруй хүнийг боол болгож байсанд уучлалт гуйж байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна. Энэ бол тус улсын хааны ордны зүгээс боолчлол явуулсныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйсан анхны тохиолдол ажээ. Өнгөрсөн оны сүүлчээр Нидерландын ерөнхий сайд Марк Рютте засгийн газрын түвшинд анх удаа уучлалт гуйснаас хойш долоон сарын хугацаа өнгөрч байна. Тухайн үед ерөнхий сайд уучлалт гуйсан нь өнгөрсөн үеийг алдаа гажуудлыг арилгах утга учиртай алхам гэж үнэлэгдэж байсан ч боолчлолд өртсөн хүмүүсийн үр удам шууд уучлалт гуйхыг Шар ордноос шаардаж байв. Тухайн үед ерөнхий сайд тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд хамт байлцан түүний хэлсэн үгийг орон нутгийн телевизээр шууд дамжуулсан юм. Тус улсын эзэн хаан албан ёсоор уучлалт гуйсныг өнгөрсөн түүхийн гажуудлыг залруулах чухал алхам гэж үнэлснийг хэвлэлүүд мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.