Шинзо Абэд зориулсан дурсгалын хөшөө босгов
Анд нөхдийн мэдээ
2023-07-03
Өнгөрсөн оны долдугаар сарын 8-нд буудуулж амиа алдсан Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэд зориулж Нара мужийн нутаг, хэрэг гарсан газраас таван км зайтай орших цэцэрлэгт хүрээлэнгийн оршуулгын газарт дурсгалын хөшөө босгожээ. Хөшөөг нээх ёслолд Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санае Такайчи тэргүүтэй 10 орчим албаны хүн оролцжээ. Дурсгалын хөшөө нь нэг метр өндөртэй, Ш.Абэгийн байнга хэрэглэдэг байсан "Сэтгэл хөдлөлөө тэвч" гэсэн үгийг дээр нь сийлсэн байна. Анх хэрэг гарсан газарт дурсгалын хөшөө босгохоор төлөвлөж байсан ч “буугаар хүний амь хөнөөсөн газар” гэх сөрөг дүр зураг нутгийн иргэдийн дунд яригдах болсон тул уг төлөвлөгөөг өөрчилсөн байна. Улмаар Нара мужаас сонгогдсон парламентын гишүүдээс бүрдсэн хэсэг одоогийн цэцэрлэгт хүрээлэнг сонгож ийнхүү дурсгалын хөшөө босгосон байна. Нөгөө талаар Либерал ардчилсан намын хамгийн том фракц болох Ш.Абэгийн фракц нь өнөөг хүртэл удирдагчаа сонгож чадаагүй яваа ажээ. Ш.Абэг өөд болсны нэг жилийн ойг угтан тус нам хамтын удирдлагын шинэ тогтолцооны талаар хэлэлцэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.