images

Хятадын "FAST" телескоп наногерцийн таталцлын долгионы гол нотолгоог олжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-03


   Хятадын “FAST” телескоп гараг ертөнцийн том хэмжээний бүтцийн үүсэл, глактикийн нэгдлийн түүхэнд сүпермасстай хар нүх шиг орчин үеийн астрофизикийн судалгааны асуудалд чухал нөлөөтэй наногерцийн таталцлын долгионы оршихуйн гол нотолгоог олсон байна. Энэ судалгааг Хятадын шинжлэх ухааны академийн дэргэдэх Астрономийн ажиглалт судалгааны төв болон бусад хүрээлэнгийн эрдэмтэд эмхэтгэн “Astronomy and Astrophysics” эрдэм шинжилгээний цахим сэтгүүлд пүрэв гарагт нийтэлжээ. Эрдэмтэд “Наногерцийн таталцлын долгио нь сүпермасстай хар нүх, дэлхийгээс гадна орших орчлон ертөнцийн хамгийн том биетүүдийн нэгдэл, орчлон ертөнцийн бүтэц үүслийг ойлгох, өсөлт, хувьслийг судлахад тусална” гэжээ. Мөн тэд 41 сарын турш тогтмол давтамж бүхий 57 миллисекунд сансрын биетийг хянаж, статистикийн итгэлцлийн түвшинд 4.6 сигма, наногерц таталцлын долгионыг урьдчилан таамаглахад нийцэх дөрвөн нүхтэй туйлын корреляцийн шинж тэмдгүүдийн гол нотолгоог олсон байна. "FAST" радио телескоп 2020 оны нэгдүгээр сараас баруун өмнөд Хятадын Гүйжөү мужийн байгалийн гүн тогтоцтой, эргэн тойрон шовх үзүүртэй, өндөр хадаар хүрээлүүлсэн газраас албан ёсоор ажиглалтаа эхлүүлжээ. Мөн наногерц таталцлын долгионыг илрүүлэх энэ арга нь одоогоор мэдэгдэж буй хамгийн үр дүнтэй арга юм.

Тус наногерцийн таталцлын долгионыг бичсэн радио телескоп.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.