images

Дэлхийн хамгийн урт төмөр замаар хурдны галт тэрэг явж эхэлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-03


     Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөр уулын бүсэд байгуулсан Чинжяны төмөр замаар хурдны галт тэрэг явж эхэлсэн тухай Хятадын CCTV мэдээлэв. Энэ нь тус улсын Хөх нуур мужийн төв Шинин хотыг Төвдийн Лхас хоттой холбосон 1956 км урттай төмөр зам юм. Уг зам нь далайн түвшнээс дээш дунджаар 4000 метрийн өндөрт баригдсан бөгөөд хамгийн өндөр цэг нь 5072 мерт хүрдэг ажээ. Зам барилгын ажил 1958 онд эхэлж, 2006 онд дууссан байна. Өнөөг хүртэл дунджаар 100 км/цагийн хурдтай энгийн галт тэрэг л явдаг байсан бол одооноос эхлэн цагт дунджаар 160 км/цагийн хурдтай буухиа галт тэрэг явж эхэлсэн байна. Өчигдөр өглөөний 8:30 цагт Фушин С891 чиглэлийн өндөр хурдны галт тэрэг Шинин хотоос хөдөлж, 14:00 цагт Хөх нуур мужийн Голмудад хүрсэн байна. Энэ нь 676 хүний ​​багтаамжтай 9 вагон бүхий галт тэрэг юм. Уг галт тэрэг нь -40 хэм хүртэл хүйтэн орчин, хэт ягаан туяаны хүчтэй цацраг, хүчтэй элсэн шуургыг тэсвэрлэх чадалтай ажээ. Тус төмөр замын 1686 метр урттай Кунлун уулын хонгил нь төмөр зам тавихад зориулж ухсан дэлхийн хамгийн урт хонгилоор бүртгэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.