images

Шилдэг үүлдрийн үхэр 4 сая гаруй доллараар зарагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-04


     Бразилийн Аранду хотод болсон дуудлага худалдааны үеэр Нелор үүлдрийн үхэр 4.3 сая доллараар зарагдаж энэ чиглэлдээ дэлхийн дээд амжилт тогтоожээ. Нелор үүлдэр нь цав цагаан өнгөтэй, мөрөн дээрээ том булцуутай, европын бусад үүлдрийнхээс 2 дахин том биетэй байдаг ажээ. Үүний дээр байгалиасаа халуунд тэсвэртэй, бодисын солилцоо идэвхтэй байдаг тул чанар муутай тэжээл идсэн ч сайн өсөж томордог, амьдрах чадвар сайтай байдлаараа бусдаас давуу талтай аж. Энэхүү үүлдэр нь Энэтхэгээс гаралтай бөгөөд Андхра Прадеш мужийн Нелор нутгийн нэрээр нэрлэгджээ. Нелор үхэр ийнхүү өндөр үнэ хүрэх болсон шалтгаан нь үржилд ашигладаг шилдэг сайн удамшилтай холбоотой юм. Ийм үүлдрийн үхрийн үрийн шингэн маш өндөр үнэ хүрдэг бөгөөд 2018 онд шилдэг бухын үрийн шингэн 0,55 мл-ийг 5000 доллараар худалдаалсан тухай “The Guardian мэдээлжээ. Түүний дундаас “Виатина-19” нэртэй энэхүү үхэр нь төрсөн цагаасаа хойш маш сайн өсөж торнисон бөгөөд 8 сартай байхдаа шилдэг үхэр шалгаруулах уралдаанд оролцож алтан медаль авч байсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.